Тооллого 26:1-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Гамшгийн дараа Мосе болон тахилч Аароны хүү Елеазар нартай ЭЗЭН ярин,—

2. Израиль дотор дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны хүн бүрийг эцгүүдийнх нь бүлүүдээр нь Израилийн хөвгүүдийн бүх чуулганы тооллогыг явуул гэв.

3. Тиймээс Иериход, Иорданы зэргэлдээх Моабын талд Мосе болон тахилч Елеазар нар тэдэнтэй ярин—

4. ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор хорь ба түүнээс дээш насны ард олныг тоологтун гэлээ. Египетийн нутгаас гарсан Израилийн хөвгүүд нь эдгээр юм.

5. Израилийн ууган хүү Реубен бөгөөд Реубений хөвгүүд нь Ханохаас гарсан ханохчуудын ураг, Паллугаас гарсан паллучуудын ураг,

6. Хезроноос гарсан хезрончуудын ураг, Кармигаас гарсан кармичуудын ураг байв.

7. Эдгээр нь реубенчүүдийн ургууд ба тэдний тоологдсон хүмүүс дөчин гурван мянга долоон зуун гуч байлаа.

8. Паллугийн хүү нь Елиаб байв.

9. Елиабын хөвгүүд нь Немуел, Датан, Абирам нар юм. Датан, Абирам нар бол чуулганаар дуудагдаж, ЭЗЭНий эсрэг тэмцэлдэхдээ Коратай нөхөрлөн Мосе, Аарон нарын эсрэг тэмцэлдсэн хүмүүс байлаа.

Тооллого 26