14. Мидиан эмэгтэйтэй хамт алуулсан Израиль эрийн нэр нь симеончуудын дунд эцгийн бүлийн удирдагч Салугийн хүү Зимри байв.
15. Алагдсан Мидиан эмэгтэйн нэр нь Мидианы эцгийн бүлийн ард олны тэргүүлэгч Зурын охин Козби байлаа.
16. Дараа нь ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа—
17. Мидианчуудад дайсагнан, тэднийг бут цохь.
18. Учир нь тэд өөрсдийн заль мэхээр та нарт дайсагнан, Пеорын хэрэг ба Пеорын улмаас болсон гамшгийн өдөр алуулсан тэдний эгч, Мидианы удирдагчийн охин Козбийн хэргээр та нарыг хууран мэхэлсэн гэлээ.