1. Израилийг Шиттимд байх зуур ард түмэн Моабын охидтой завхайрч эхлэв.
2. Учир нь тэд өөрсдийн бурхдын тахилд ард түмнийг урьсан бөгөөд ард түмэн идэж, тэдний бурхдад бөхийжээ.
3. Ийнхүү Израиль өөрсдийгөө Пеорын Баалтай нийлүүлсэн. ЭЗЭН Израилийн эсрэг хилэгнэж байв.
4. ЭЗЭН Мосед—Ард түмний бүх удирдагчдыг аван, тэднийг гэгээн цагаан өдрөөр ЭЗЭНий өмнө цаазлагтун. Ингэснээр ЭЗЭНий догшин хилэн Израилиас эргэх юм хэмээн айлдав.
5. Тиймээс Мосе Израилийн шүүгчдэд—Өөрсдийгөө Пеорын Баалтай нийлүүлсэн, өөрсдийн хүмүүсийг та нарын хүн нэг бүр чинь алагтун гэлээ.
6. Тэгтэл харагтун, Израилийн хөвгүүдийн нэг нь ирж, Израилийн хөвгүүдийг хурлын майхны үүдэнд уйлж байхад, Мосегийн нүдний өмнө, Израилийн хөвгүүдийн бүх чуулганы нүдний өмнө, өөрийн хамаатан уруугаа нэгэн Мидиан эмэгтэйг авчрав.
7. Тахилч Аароны хүү, Елеазарын хүү Финехас үүнийг хармагцаа, чуулганы дундаас босож, гартаа жад авав.