5. Ард түмэн Бурханы болон Мосегийн эсрэг ярьж—Энэ цөл газарт үхүүлэхээр юунд чи биднийг Египетээс гарган авчрав? Учир нь энд талх ч алга, ус ч алга. Бид энэ заваан хүнсийг жигшиж байна гэцгээлээ.
6. ЭЗЭН ард түмний дунд галт могойнуудыг илгээхэд, тэд ард олныг хатгажээ. Ингэснээр Израилийн олон хүн үхэв.
7. Тиймээс ард түмэн Мосе уруу ирж—Бид ЭЗЭН болон таны эсрэг ярьснаас болж нүглийг үйлдэв. Биднээс могойнуудыг зайлуулахаар ЭЗЭНд зуучлан залбираач гэв. Мосе ард олны төлөө зуучлан залбирав.
8. Тэгтэл ЭЗЭН Мосед—Галт могой хийж, түүнийг шургаагны оройд байрлуулагтун. Тэгвэл хатгуулсан хүн бүр түүнийг хараад амьдрах болно гэв.
9. Мосе хүрэл могойг хийж, түүнийг шургаагны оройд байрлуулав. Хэрвээ хэн нэгэн хүнийг могой хатгасан байвал, тэр хүн хүрэл могойг хараад амьдарч байлаа.
10. Ингээд Израилийн хөвгүүд нүүж Оботод буудаллав.
11. Тэд Оботоос аялан явж, зүүн зүгт Моабын харалдаа орших цөл дэх Иеабаримд буудаллав.
12. Тэндээс тэд хөдөлж, Вади-Зередэд буудаллаа.
13. Тэндээс тэд аялан, аморичуудын хил хүртэл үргэлжлэх цөл дэх Арноны нөгөө талд буудаллажээ. Учир нь Арнон бол Моаб, аморичуудын хоорондох Моабын хил хязгаар нь байв.
14. Тиймээс ч үүнийг ЭЗЭНий Дайны Номд“Суфа дахь Вахеб ба Арноны Вадис,
15. Арын талбай уруу сунан,Моабын хил хязгаарыг түшсэн Вадисын хормой”хэмээсэн байдаг.
16. Тэндээс тэд ЭЗЭНий Мосед “Ард олныг цуглуулагтун. Би тэдэнд ус өгье” хэмээн айлдсан худаг болох Беер уруу явав.