2. Израилийн хөвгүүд, хүн бүр өөрийн тугийн дэргэд, өөрсдийн эцгүүдийн бүлийн далбаан доор буудаллагтун. Тэд хурлын майхныг алсуур хүрээлэн буудаллана.
3. Наран мандах зүгийн зүүн талд буудаллагсад нь өөрсдийн цэргийн бүлэглэлийн дагуу Иудагийн хуарангийн тугийнхан байх ёстой. Иудагийн хөвгүүдийн удирдагч нь Амминадабын хүү Нахшон бөгөөд
4. түүний цэргүүд, тэдний тоологдсон эрчүүд нь далан дөрвөн мянга зургаан зуу байна.
5. Түүний дэргэд буудаллагсад нь Иссахарын овог байх ёстой. Иссахарын хөвгүүдийн удирдагч нь Зуарын хүү Нетанел бөгөөд
6. түүний цэргүүд, тэдний тоологдсон эрчүүд нь тавин дөрвөн мянга дөрвөн зуу байна.
7. Үүний дараа Зебулуны овог байх ёстой. Зебулуны хөвгүүдийн удирдагч нь Хелоны хүү Елиаб бөгөөд
8. түүний цэргүүд, тэдний тоологдсон эрчүүд нь тавин долоон мянга дөрвөн зуун хүн байх болой.