Тооллого 19:4-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Дараа нь тахилч Елеазар түүний цуснаас хуруугаараа аваад, хурлын майхны урд талыг чиглүүлэн долоон удаа цацах ёстой.

5. Тэгээд охин бярууг тахилчийн нүдний өмнө шатаана. Түүний арьс, мах, цусыг сэвстэй нь хамт шатаах болой.

6. Тахилч нь хуш мод, хиссоп болон час улаан даавууг аван, түүнийг шатаагдаж буй охин бярууны голд чулуудна.

7. Тахилч хувцсаа угаан өөрийн биеийг усанд булхаад, дараа нь хуаран уруу орж болно. Гэхдээ тахилч үдэш болтол бузартсан байх болно.

Тооллого 19