12. Шинэ тосны хамгийн сайн бүхнийг, шинэ дарс болон үр тарианы хамгийн сайн бүхнийг, тэдний ЭЗЭНд өгдөг юмсын анхны үр жимснүүдийг Би чамд өглөө.
13. Тэдний ЭЗЭНд авчирдаг, тэдний нутаг дахь бүхний анхны боловсорсон үр жимснүүд чинийх байх болно. Чиний гэр бүлийн цэвэр хүн болгон түүнийг идэж болно.
14. Израилийн доторх аливаа зориулагдсан зүйл чинийх болох ажгуу.
15. Тэдний ЭЗЭНд өргөдөг бүх махан биеийн умайг нээгч ууган болгон хүн ч бай, амьтан ч бай чинийх болох ёстой. Гэхдээ хүний ууган үрийг чи заавал золих ёстой бөгөөд бузар амьтдын ууган төлийг ч чи золих ёстой.
16. Тэдний золилтын үнийн хувьд гэвэл, чи тэднийг нэг сартайгаас нь эхлэн өөрийн үнэлгээгээр хорин гера болох ариун газрын шекелийн дагуу таван мөнгөн шекелээр золигтун.
17. Харин үхрийн ууган төл, эсвэл хонины ууган төл, эсвэл ямааны ууган төлийг чи золих ёсгүй. Тэд ариун билээ. Чи тэдний цусыг тахилын ширээн дээр цацаж, ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэрт зориулан галаар өргөх тахил болгон өөхийг нь шатаан уугиулагтун.
18. Тэдгээрийн мах нь чинийх болох ёстой. Энэ нь даллах өргөлийн өвчүү ба баруун гуяны адил чинийх болох болой.
19. Израилийн хөвгүүдийн ЭЗЭНд өргөдөг, ариун бэлгүүдийн бүх өргөлүүдийг Би чамд болон чамтай хамт чиний хөвгүүд, охидод мөнхийн хувь болгон өгсөн. Энэ нь чамд болон чамтай хамт чиний үр удамд өгөх ЭЗЭНий өмнөх мөнхийн давсан гэрээ болой гэв.
20. Дараа нь ЭЗЭН Ааронд айлдсан нь—Чамд тэдний нутагт ямар ч өв байхгүй, тэдний дундаас ямар ч хувийг чи эзэмшихгүй. Израилийн хөвгүүдийн дунд Би чиний хувь, чиний өв билээ.