40. ЭЗЭН Мосегээр дамжуулан түүнд айлдсаны дагуу Кора болон түүний нөхөдтэй адил болохгүйн тулд Аароны удмын биш ямар ч жирийн хүн ЭЗЭНий өмнө утлагыг шатаахаар ойртон очих ёсгүйг Израилийн хөвгүүдэд сануулга болгохын тулд билээ.
41. Гэтэл дараагийн өдөр нь Израилийн хөвгүүдийн бүх чуулган Мосе, Аарон нарын эсрэг гомдоллон—ЭЗЭНий ард түмнийг үхэлд хүргэсэн хүмүүс бол та нар юм гэв.
42. Харин чуулган Мосе, Аарон нарын эсрэг цуглаж, хурлын майхан уруу эргэтэл, харагтун, майхныг үүл бүрхэж, ЭЗЭНий цог жавхлан үзэгдэв.
43. Дараа нь Мосе, Аарон нар хурлын майхны урд талд ирэв.
44. ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа—
45. Би тэднийг даруй устгахын тулд энэ чуулганы дундаас холдон зайл гэв. Тэгээд тэд нүүрээрээ унав.