Тооллого 15:32-41 Ариун Библи, 2004 (АБ2004)

32. Израилийн хөвгүүд цөлд байх зуураа амралтын өдрөөр мод цуглуулж буй хүнийг олов.

33. Мод цуглуулж байхад нь түүнийг олсон хүмүүс түүнийг Мосе, Аарон болон бүх чуулган уруу авчрав.

34. Түүнийг яах ёстой нь мэдэгдээгүй байсан тул тэд түүнийг хорионд байлгав.

35. Дараа нь ЭЗЭН Мосед—Тэр хүн заавал үхэх ёстой. Бүх чуулган түүнийг хуарангийн гадна чулуугаар чулуудах ёстой хэмээн айлдав.

36. Тиймээс бүх чуулган түүнийг хуарангаас гарган, ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор түүн уруу үхтэл нь чулуу чулуудав.

37. ЭЗЭН бас Мосетэй ярин, айлдахдаа—

38. Израилийн хөвгүүдтэй ярин, тэдэнд үе уламжлан хувцасныхаа өнцгүүдэд цацгийг хийн, мөн өнцөг бүрийн цацаг дээр хөх уяа хийгтүн хэмээн хэл.

39. Энэ цацаг нь та нарт түүнийг харан ЭЗЭНий бүх тушаалыг санаж, тийнхүү үйлдэж, завхайрч байсан өөрсдийн зүрх болон өөрсдийн нүдний араас дагахгүй байхын тулд юм.

40. Тэгснээр та нар Миний бүх тушаалыг хийхийг санах бөгөөд өөрсдийн Бурхандаа ариун байх билээ.

41. Та нарын Бурхан болохын тулд та нарыг Египетийн нутгаас авчирсан та нарын Бурхан ЭЗЭН бол Би болой. Би бол та нарын Бурхан ЭЗЭН билээ хэмээв.

Тооллого 15