Тооллого 14:3-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. ЭЗЭН яагаад биднийг энэ нутагт авчирч байгаа юм бэ? Илдэнд унагаахаар уу? Бидний эхнэрүүд, бидний бяцхан хүүхдүүд олз болох болно. Египет уруу буцсан нь бидэнд дээр байх юм биш үү? гэж байв.

4. Тийнхүү тэд бие биедээ—Цөмөөрөө удирдагчийг томилоод Египет уруу буцацгаая гэв.

5. Дараа нь нь Мосе, Аарон нар Израилийн хөвгүүдийн чуулганы бүх цугларалтын өмнө нүүрээрээ унацгаав.

6. Тэр нутгийг тагнасан хүмүүсийн дотроос Нуны хүү Иошуа болон Иефуннегийн хүү Калеб нар хувцсаа урав.

Тооллого 14