14. Нафтали овгоос Вофсийн хүү Нахби,
15. Гад овгоос Махийн хүү Геуел нар байлаа.
16. Эдгээр нь уг нутгийг тандуулахаар Мосегийн илгээсэн хүмүүсийн нэрс ажгуу. Харин Нуны хүү Хошеаг Иошуа хэмээн Мосе нэрлэв.
17. Мосе тэднийг Канаан нутгийг тандуулахаар илгээхдээ тэдэнд—Тийшээ Негев уруу өгсөн яв. Дараа нь уулархаг нутаг уруу өгсөж оч.
18. Тэр нутаг ямархуу болохыг, тэнд амьдарч буй ард олон нь хүчтэй юу, дорой юу, тэд цөөн үү, эсвэл олон уу гэдгийг мэд.
19. Тэдний амьдарч буй нутаг нь ямар болох, энэ нь сайн уу, эсвэл муу юу? Тэдний амьдардаг хотууд нь ямар болох, тэдгээр нь задгай хуарангууд шиг үү, эсвэл бэхлэлттэй юу?