1. Мосе Куш эмэгтэйтэй гэрлэсний улмаас Мириам, Аарон нар түүний эсрэг яриа гаргав. (Яагаад гэвэл Мосе Куш эмэгтэйтэй гэрлэсэн байлаа).
2. Тэд—ЭЗЭН үнэхээр зөвхөн Мосегээр дамжуулан ярьсан гэж үү? Тэр биднээр ч гэсэн дамжуулан яриагүй юу? гэхэд ЭЗЭН үүнийг сонсов.
3. (Мосе гэгч хүн дэлхийн гадаргуу дээрх ямар ч хүнээс илүүгээр маш даруу байлаа.)
4. Тэр даруй ЭЗЭН Мосе, Аарон, Мириам нарт хандан—Та гурав хурлын майхан уруу хүрч ир гэж айлдав. Тиймээс тэр гурав хүрч ирлээ.