4. Тэдний дунд байсан холилдсон хүмүүс дэндүү шунахайрч, мөн Израилийн хөвгүүд ч дахин уйлж—Хэн бидэнд идэх махыг өгөх вэ?
5. Бид Египетийн нутагт үнэгүйгээр идэж дассан загас, өргөст хэмх, тарвас, зэрлэг сонгино, сонгино, сармисыг санагалзаж байна.
6. Харин одоо бидэнд идэх дур алга. Энэ маннагаас ондоо харах юм энд юу ч алга гэцгээв.
7. Манна нь кориандрын үртэй адил бөгөөд бделлиум адил төрхтэй байв.