Тооллого 11:1-4 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Ард түмэн ЭЗЭНий чихэнд гай зовлонгоос болж гомдоллогсодтой адил болов. ЭЗЭН үүнийг сонсмогц Түүний уур хилэн дүрэлзсэн ба ЭЗЭНий гал тэдний дунд шатан, хуарангийн зарим зах хаяаг шатаав.

2. Ард түмэн Мосе уруу хашхирахад, Мосе ЭЗЭНд залбирсан бөгөөд гал унтрав.

3. ЭЗЭНий гал тэдний дунд шатсан учир уг газрын нэр нь Табера хэмээн дуудагдах болжээ.

4. Тэдний дунд байсан холилдсон хүмүүс дэндүү шунахайрч, мөн Израилийн хөвгүүд ч дахин уйлж—Хэн бидэнд идэх махыг өгөх вэ?

Тооллого 11