Тооллого 1:19-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

19. ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор хийв. Ийнхүү тэр тэднийг Синаин цөлд тоолов.

20. Израилийн ууган хүү Реубений хөвгүүд нь өөрсдийн угийн бичгийн дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлүүдээр, нэрсийн тооны дагуу, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав.

21. Реубен овгийн тоологдсон эрчүүд нь дөчин зургаан мянга таван зуу байлаа.

Тооллого 1