1. Мэргэн ухаан нь байшингаа барьж, долоон баганаа босгов.
2. Тэрээр хоол хүнсээ бэлтгэж, дарсаа хутгаж, бас ширээгээ засав.
3. Тэр зарц бүсгүйчүүдээ явуулан, хотын хамгийн өндөр газраас дуудав.
4. Ингэхдээ “Гэнэн нэгэн нь наашаа эргэгтүн!” гэдэг аж.Ухаан мөхөс нэгэнд тэрээр
5. “Нааш ир, хоол хүнснээс минь зоогло.Хутгасан дарснаас минь уугтун.
6. Мунхаг явдлаа орхин амьд яв.Оюун ухааны замаар яв” гэж хэлдэг.
7. Басамжлагчийг залруулдаг хүн нэр төрөө гутаадаг.Хар санаатанг зэмлэдэг хүн өөртөө доромжлолыг авдаг.
8. Басамжлагч нэгнийг бүү зэмлэ,Учир нь тэр чамайг үзэн ядна.Мэргэн нэгнийг зэмлэ.Тэр чамайг хайрлана.
9. Мэргэн хүнд заавар өг.Тэгвээс тэр хүн улам мэргэн болно.Шударга зөв хүнийг сурга.Тэгвээс тэр хүн мэдлэгээ арвижуулна.