Сургаалт Үгс 7:3-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Тэдгээрийг хуруунууддаа ороо.Тэдгээрийг цээжнийхээ самбарт бич.

4. Билиг ухаанд “Та бол миний эгч мөн” гэж хэлэгтүн.Оюун ухааныг дотнынхоо анд болгогтун.

5. Энэ нь завхай эм болон үгээрээ зусардах эмээс чамайг хамгаалахын тулд юм.

6. Нэг удаа би гэрийнхээ цонхны сараалжаар гадагш хартал,

7. Гэнэн томоогүй залуусын дунд байгаа нэгэн ухаан муутай залуу нүдэнд өртөв.

8. Өнөөх залуу тэр эмэгтэйн гэрт ойр байдаг гудамжийг хөндлөн гарч, гэр уруу нь зүглэв.

Сургаалт Үгс 7