22. Тэр даруй мөнөөх эр нядлагдах гэж буй шар мэт,Урхинд орсон хандгай мэт эмэгтэйн араас дагав.
23. Сумны зэв түүний элгийг нэвт сүлбэх хүртэл,Урхинд орохоор яаран байгаа жигүүртэн мэт,Тийнхүү үүнийг амиараа төлнө гэдгээ тэр эр эс мэднэ.
24. Иймд хөвгүүд минь, намайг сонс.Амнаас гарах үгэнд минь анхаарлаа хандуул.
25. Зүрх сэтгэл чинь тэр эмийн зам уруу бүү эргэг.Жим дээр нь бүү зогс.
26. Учир нь түүнд шидэгдэж хаягдсан олон хохирогчид бий бөгөөдТүүнд алуулсан хүмүүс нь бүгд тоо томшгүй ажээ.
27. Түүний гэр Үхэгсдийн оронд хүрдэг агаад үхлийн танхимууд уруу уруудах зам аж.