Сургаалт Үгс 5:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Хүү минь, миний мэргэн ухаанд анхаарлаа хандуул.Миний ухааныг чих тавин сонс.

2. Ингэх нь чи хэрсүү ухааныг ажиглаж,Уруул чинь мэдлэгийг нөөцлөхийн тулд юм.

3. Учир нь садар эмийн уруул зөгийн балыг дуслуулдаг баТүүний яриа тосноос ч илүү зөөлөн байдаг юм.

4. Харин төгсгөлд нь тэр агь мэт гашуун агаадХоёр талдаа иртэй илд мэт хурц аж.

5. Тэр эмийн хөл үхэл уруу уруудан явдаг.Түүний алхаа Үхэгсдийн оронд аваачна.

6. Тэр эм амийн жимийг бодож цэгнэдэггүй.Түүний зам мурийсан боловч тэр үүнийгээ ч эс мэднэ.

Сургаалт Үгс 5