1. Хөвгүүд минь, эцгийнхээ сургамжийг сонс.Оюун ухаанаас суралцахын тулд анхааралтай байцгаа.
2. Би та нарт эрүүл саруул сургаалыг заадаг.Миний сургамжийг бүү орхигдуул.
3. Би эцгийнхээ хүү, эхийнхээ энхрий ганц хүү нь байхад
4. Эцэг маань надад сургаж,“Бүх зүрх сэтгэлээрээ миний үгнээс зуурч ав.Миний тушаалуудыг сахи. Тэгвэл амьдарна.
5. Мэргэн ухаан болон оюун ухааныг олж ав.Амнаас минь гарсан үгнээс бүү эргэ, бүү март.
6. Мэргэн ухааныг бүү огоор.Тэр чамайг хамгаална.Мэргэн ухааныг хайрла.Тэр чамайг сэргийлнэ.
7. Мэргэн ухааны эхлэл болбоос түүнийг олж авах,Олж авсан бүхнээрээ ухааныг олж авах явдал болой.
8. Мэргэн ухааныг үнэлж цэгнэ.Тэр чамайг өргөмжилнө.Хэрэв чи түүнийг тэврэх аваас тэр чамайг алдаршуулна.