Сургаалт Үгс 31:8-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Хэлгүй хүмүүс болон золгүй бүх хүмүүсийн төлөө амаа нээ.

9. Амаа нээж, зөв шударгаар шүүж,Ядуус ба гай зовлонд унагсдын эрхийг хамгаал.

10. Хэн арван хуруу тэгш эхнэр олж чадах вэ?Тийм эхнэр эрдэнэсээс ч үнэтэй.

11. Нөхөр нь түүнд бүрэн итгэх бөгөөд юугаар ч үл дутна.

Сургаалт Үгс 31