Сургаалт Үгс 31:6-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Ядарч туйлдсан хүмүүст сархдыг барь.Гашуун амьдралтай хүмүүст дарсыг барь.

7. Тэр ууж, ядуу зүдүү байдлаа мартан,Зовлон зүдгүүрээ дахиж бүү санаг.

8. Хэлгүй хүмүүс болон золгүй бүх хүмүүсийн төлөө амаа нээ.

9. Амаа нээж, зөв шударгаар шүүж,Ядуус ба гай зовлонд унагсдын эрхийг хамгаал.

10. Хэн арван хуруу тэгш эхнэр олж чадах вэ?Тийм эхнэр эрдэнэсээс ч үнэтэй.

11. Нөхөр нь түүнд бүрэн итгэх бөгөөд юугаар ч үл дутна.

12. Тэр бүх л амьдралынхаа турш нөхөртөө мууг бус, зөвхөн сайныг л үйлддэг.

13. Ноос ба маалинган даавууг тэр сонгон авч, гараа хумхилгүй ажилладаг.

Сургаалт Үгс 31