Сургаалт Үгс 28:7-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Хуулийг сахигч нь хэрсүү хүү мөн.Харин ховдог хүмүүстэй нөхөрлөгч нь өөрийнхөө эцгийг гутаадаг.

8. Мөнгө хүүлэх замаар өмч хөрөнгөө арвижуулагч ньЯдуусыг нигүүлсдэг нэгний төлөө үүнийг хурааж буй хэрэг.

9. Хуулийг үл сонсдог хүний залбирал нь ч хүртэл жигшүүртэй.

10. Цэх шулуун явагсдыг хорон муу замд хөтлөгч этгээд нь өөрийнхөө ухсан нүхэнд өөрөө унана.Харин гэм зэмгүй хүн сайныг өвлөнө.

11. Баян хүн өөрийгөө мэргэнд тооцдог бол ухаантай ядуу хүн түүнийг шалгадаг.

12. Шударга зөв хүмүүс ялахад, агуу алдар суу байна.Харин хар санаатнууд гарч ирэх цагт хүмүүс нуугдана.

13. Гэм нүглээ нуун далдлагч хэзээ ч амжилтанд хүрэхгүй.Харин гэм нүглээ хүлээн зөвшөөрч, тэдгээрийг хаягч хүн хайр энэрлийг хүртэнэ.

14. ЭЗЭНээс ямагт эмээдэг хүнд ерөөл оршино.Харин зүрхээ хатууруулдаг хүн гай гамшигт орооцолдоно.

15. Хорон санаатай захирагч ядууст хандахдаа архирах арслан ба дайрах баавгай мэт юм.

16. Хавчин дарладаг захирагч ухаанаар дутмаг байдаг.Харин шударга бусаар олсныг үзэн яддаг хүний өдөр хоног уртсана.

17. Хүний цусыг урсгасан хэрэгт буруутгагдсан хүн үхэн үхтэлээ оргодол босуул байна.Тийм хүнийг бүү дэмж.

18. Гэм зэмгүй алхдаг хүн аврагдах болно.Харин замаасаа гажсан хүн нэгмөсөн унана.

Сургаалт Үгс 28