Сургаалт Үгс 28:11-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Баян хүн өөрийгөө мэргэнд тооцдог бол ухаантай ядуу хүн түүнийг шалгадаг.

12. Шударга зөв хүмүүс ялахад, агуу алдар суу байна.Харин хар санаатнууд гарч ирэх цагт хүмүүс нуугдана.

13. Гэм нүглээ нуун далдлагч хэзээ ч амжилтанд хүрэхгүй.Харин гэм нүглээ хүлээн зөвшөөрч, тэдгээрийг хаягч хүн хайр энэрлийг хүртэнэ.

14. ЭЗЭНээс ямагт эмээдэг хүнд ерөөл оршино.Харин зүрхээ хатууруулдаг хүн гай гамшигт орооцолдоно.

Сургаалт Үгс 28