Сургаалт Үгс 27:9-26 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Анхилуун үнэрт тос ба сүрчиг нь зүрхийг баясгадаг болХүний зөвлөгөө анд нөхөрт нь амтат бурам мэт буюу.

10. Өөрийн анд нөхрийг болон эцгийнхээ анд нөхрийг бүү орхи.Гай гамшиг чамд тохиолдоход ах дүүгийнхээ гэрийг бүү зорь.Хол суугаа ахаас чинь ойр буй хөрш чинь дээр.

11. Хүү минь, мэргэн байж, зүрхийг минь баярлуул.Энэ нь намайг муулагчид хариу барьж чадахын тулд юм.

12. Хэрсүү хүн хорон мууг хараад түүнээс зайлж чаддаг болГэнэн хүн нь угтан явсаар байгаад шангаа хүртдэг.

13. Гаднын хүний өмнөөс батлан даагчийн дээлийг тайлж ав.Харь хүний өмнөөс батлан даагч нь өөрийгөө олз болго.

14. Өглөө эртлэн чанга дуугаар анд нөхрөө ерөөдөг хүнТүүнд хараал хэлж байгаатай адил тооцогдоно.

15. Гэмэргэн эм болбоос бороошсон өдөр ус тасралтгүй дуслахтай адил буюу.

16. Тийм эмэгтэйг номхтгох нь салхийг зогсоох болон гараараа тосыг атгаж авахтай адил буюу.

17. Төмөр төмрийг ирлэдэг.Тийнхүү хүн хүнээ хурцалдаг.

18. Инжрийн модыг арчлагч үр жимсийг нь идэх болно.Эзэндээ санаа тавигч нь хүндлэгдэнэ.

19. Усны мандалд хүн царайгаа харахын адил хүмүүний зүрх түүний дүр төрхийг харуулна.

20. Үхэгсдийн орон ба Сүйрэл хэзээ ч цаддаггүй шиг хүмүүний нүд хэзээ ч ханахгүй.

21. Мөнгө ба алтыг галын дөлөөр цэвэршүүлдэг бол хүмүүнийг өөрт нь нийцсэн магтаалаар шалгана.

22. Үр тариатай хамт мунхгийг ууранд хийгээд нүдүүрээр нүдсэн ч мунхаг нь үл арилна.

23. Мал сүргийнхээ байдлыг сайн мэд.Хонин сүрэгтээ анхаарал сайн тавь.

24. Учир нь эд баялаг мөнх биш.Хааны титэм ч үе дамжихгүй.

25. Өвс байхгүй болоход, шинэ ногоо цухуйж, уулан дээрх өвс цуглуулагдаж,

26. Хурганы арьс чинь хувцас болж, ямаанууд чинь чамд газрын өртгийг өгнө.

Сургаалт Үгс 27