6. Хааны өмнө өөрийгөө бүү өргөмжил.Аугаа хүмүүсийн байранд бүү зогс.
7. Нүдэнд чинь үзэгдэж буй ноёдын өмнө чи дорд орсноос,“Дээшээ морилогтун” гэж хэлэгдсэн нь дээр биз ээ.
8. Хэн нэгнийг шүүн хэлэлцэхээр бүү яар.Хэрэв тэгвэл хөрш чинь чамайг эвгүй байдалд оруулбал чи яах юм бэ?
9. Өөрийн хэргээ хөрштэйгөө л шийд.Бусдын нууцыг бүү задруул.
10. Эс тэгвэл үүнийг сонссон хүн чамайг буруутгах вий.Чиний тухай хорон муу мэдээ хааяагүй тарна шүү.
11. Цагаа олсон зөв үг болбоос мөнгөн хээ угалзны дунд шигтгэсэн алтан алим мэт буюу.
12. Мэргэн зэмлэгчийн үгс болбоосЧих тавин сонсогч нэгэнд шижир алтан гоёл ба алтан ээмэг мэт буюу.
13. Итгэлт элч болбоос өөрийг нь явуулагсдад ургацын үеэрх хурын сэрүү таталт мэт байдаг.Тэрээр эздийнхээ сэтгэлийг тэнхрүүлнэ.