3. Тэнгэр нь өндөрт, газар нь нам дорд зориулагдсан мэт хаадын зүрх сэтгэл ойлгогдошгүй.
4. Мөнгийг хольцноос нь цэвэршүүл.Тэгвэл мөнгөний дархны урлах сав бэлэн болно.
5. Хааны өмнөөс хар санаатныг холдуулсугай.Тэгвээс хаан ширээ нь зөв шударгад тулгуурлан босно.
6. Хааны өмнө өөрийгөө бүү өргөмжил.Аугаа хүмүүсийн байранд бүү зогс.
7. Нүдэнд чинь үзэгдэж буй ноёдын өмнө чи дорд орсноос,“Дээшээ морилогтун” гэж хэлэгдсэн нь дээр биз ээ.
8. Хэн нэгнийг шүүн хэлэлцэхээр бүү яар.Хэрэв тэгвэл хөрш чинь чамайг эвгүй байдалд оруулбал чи яах юм бэ?
9. Өөрийн хэргээ хөрштэйгөө л шийд.Бусдын нууцыг бүү задруул.
10. Эс тэгвэл үүнийг сонссон хүн чамайг буруутгах вий.Чиний тухай хорон муу мэдээ хааяагүй тарна шүү.