Сургаалт Үгс 24:6-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Мэргэн удирдамжийн дагуу чи дайт.Олон зөвлөгчийн дотор ялалт бий.

7. Мэргэн ухаан нь мунхагт дэндүү өндөр юм.Тэрээр хаалганы дэргэд амаа нээхгүй.

8. Хорон мууг хийхээр төлөвлөдөг нэгнийг хүмүүс хорлогч гэж дуудна.

9. Мунхаглалыг сэдэх нь нүгэл.Басамжлагч нэгэнд хүмүүс дургүйцдэг.

10. Хэрэв чи бэрх цагт сул дорой байваас хүч тэнхээ чинь сул аж.

11. Үхэлд баригдсан хүмүүсийг авар.Алагдах газрынхаа зүг гэлдрэх хүмүүсийг буцааж авчир.

Сургаалт Үгс 24