29. “Тэр надад яаж хандсан шиг би мөн түүнд тэгж хандана.Тэр шангаа хүртэнэ дээ” гэж бүү хэл.
30. Залхуугийн тариан талбай болон ухаангүй хүний усан үзмийн цэцэрлэгийн дэргэдүүр би өнгөрөв.
31. Тэгтэл бүх талбай нь хогийн ургамалд баригдсан,Халгайгаар дүүрсэн ба чулуун хашаа нь нурсан байлаа.
32. Би харуутаа л энэ дүр зургийг өөр дээрээ тусгаж үзээд, эндээс сургамж авав.
33. “Жаахан унтчихъя.Жаахан дугхийчихье.Жаахан гараа хумхин амраадахъя” гэсээр байтал
34. ядуурал чинь хулгайч мэт ирж, хүслэн чинь зэвсэглэсэн хүн мэт болох вий.