2. Учир нь тэд хүчирхийллийг сэддэг бөгөөдТэдний уруул нь гай зовлонгийн үгсийг л ярина.
3. Гэр орон мэргэн ухаанаар сүндэрлэж, оюун ухаанаар тогтдог.
4. Мэдлэгийн хүчээр өрөөнүүд чинь эрхэм нандин баялгаар дүүрнэ.
5. Мэргэн хүн чадалтай.Ухаантай хүн хүчээ бататгана.
6. Мэргэн удирдамжийн дагуу чи дайт.Олон зөвлөгчийн дотор ялалт бий.
7. Мэргэн ухаан нь мунхагт дэндүү өндөр юм.Тэрээр хаалганы дэргэд амаа нээхгүй.
8. Хорон мууг хийхээр төлөвлөдөг нэгнийг хүмүүс хорлогч гэж дуудна.
9. Мунхаглалыг сэдэх нь нүгэл.Басамжлагч нэгэнд хүмүүс дургүйцдэг.
10. Хэрэв чи бэрх цагт сул дорой байваас хүч тэнхээ чинь сул аж.
11. Үхэлд баригдсан хүмүүсийг авар.Алагдах газрынхаа зүг гэлдрэх хүмүүсийг буцааж авчир.
12. “Бид энэ талаар мэдээгүй” гэж чи хэлж байгаа болЗүрхийг Дэнслэгч үүнийг анхааралдаа авахгүй гэж үү?Сүнсийг чинь хамгаалагч энэ бүхнийг мэдэхгүй гэж үү?Мөн хийсэн үйлийнх нь хариуг Тэр хүмүүнд өгөхгүй гэж үү?
13. Зөгийн бал ид, учир нь тэр сайн юм.Сархинагийн бал тун амттай шүү.
14. Мэргэн ухаан нь сэтгэлд чинь үүнтэй адил гэдгийг мэд.Хэрэв түүнийг олох аваас чамд ирээдүй байгаа бөгөөдИтгэл найдвар чинь ор тас мартагдахгүй.
15. Хар санаатан чи,Зөв шударга хүний гэр орны эсрэг санаа өвөрлөөд бүү отож хэвт.Алжаалаа тайлдаг газрыг нь бүү сүйтгэ.