Сургаалт Үгс 23:10-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Урьдын хил заагаа бүү өөрчил.Өнчин өрөөсөн хүний газарт халдаж үл болно.

11. Учир нь тэдний Золигч үлэмж хүчтэй.Тэрээр тэдний өмнөөс чамайг эсэргүүцнэ.

12. Зүрх сэтгэлээ сахилгад, чихээ мэдлэгийн үгэнд хандуул.

13. Хүүхдээсээ сахилга батыг холдуулж болохгүй.Чи түүнийг саваагаар жанчлаа гээд хүүхэд чинь үхчихгүй.

14. Чи хүүхдэдээ савааны амт үзүүлж бай.Түүний сүнсийг Үхэгсдийн орноос аварна.

15. Хүү минь, хэрэв зүрх чинь мэргэн байвалМиний зүрх ч гэсэн баяр жаргалтай байх болно.

16. Мөн уруул чинь зөв зүйлсийг ярихад,Би үнэхээр баярлах болно.

17. Чиний зүрх нүгэлтнүүдэд бүү атаархаг.Харин ЭЗЭНээс ямагт эмээж амьдар.

18. Ирээдүй гэж үнэхээр бий.Итгэл найдвар чинь ор тас мартагдахгүй билээ.

19. Хүү минь, сонсоод, мэргэн байгтун.Зүрхээ зөв зам дээр байлга.

Сургаалт Үгс 23