Сургаалт Үгс 23:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Захирагчийн хамт зоог барихаар суухдаа өөрийнхөө өмнө юу байгааг сайтар ажигла.

2. Зооглох их хүслэн байгаа бол хоолойндоо хутга тулга.

3. Түүний амттаныг бүү хүс.Учир нь тэр хоол нь хуурмаг юм.

4. Баян болохын тулд нойр хоолгүй зүтгэх хэрэггүй.Энэ бодлоо орхи.

5. Нүд чинь эд хөрөнгөнд тусмагц тэр нь алга болно.Учир нь гэвээс эд хөрөнгөнд жигүүр ургадаг бөгөөдТэр нь тэнгэрт нисэн дүүлэх бүргэд мэт ажгуу.

Сургаалт Үгс 23