Сургаалт Үгс 22:22-27 Ариун Библи, 2004 (АБ2004)

22. Ядуу хүнийг ядуу гэж бүү дээрэмд.Зовж зүдэрсэн нэгнийг дааман хаалган дээр бүү дарла!

23. Учир нь ЭЗЭН ядуу хүмүүсийн хэрэгт санаа тавих бөгөөдТэднийг дээрэмдэгчдийн амийг авна.

24. Уур хилэнд баригдсан хүнтэй болон түргэн зантай хүнтэй бүү нийл.

25. Эс тэгвээс чи түүн шиг болж, өөрийгөө занганд оруулж магадгүй шүү.

26. Бусдын өмнөөс гар барин амлаж,Мөн өртэй хүний төлөө батлан даалт гаргадаг хүн байх хэрэггүй.

27. Хэрэв чамд өрөнд нь өгөх зүйл байхгүй юм болУнтаж буй ор дэвсгэрийг чинь яагаад тэр авах ёстой юм бэ?

Сургаалт Үгс 22