Сургаалт Үгс 18:15-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

15. Хэрсүү хүний оюун бодол мэдлэгийг эзэмшдэг.Мэргэн хүний чих мэдлэгийг эрж хайдаг.

16. Бэлэг өгсөн хүний өмнө боломж нээгдэж,Тэр нь түүнийг эрхэм нэгэнтэй учруулна.

17. Өөр нэгэн ирж, түүнийг шалгаахаас нааш хэрэг явдлаа түрүүлж хэлсэн хүний л зөв шиг байдаг.

18. Шавга хаях нь зөрчилдөөнийг эцэслэх бөгөөдЭрх мэдэлтнүүдийн хоорондохыг шийддэг.

19. Гомдсон ах дүүг буцаж эргүүлэх ньХүчирхэг хотыг эзлэн авахаас ч илүү хэцүү.Хэрүүл маргаан нь шилтгээний түгжээтэй хаалга мэт ажээ.

20. Амныхаа үр жимсээр хүмүүний ходоод дүүрэх бөгөөдТэрээр уруулаасаа гаргах бүтээгдэхүүнээр цадна.

21. Амь ба үхэл нь хэл ярианы хүчинд байдаг.Түүнд дуртай хүн эдгээрийн үр жимсийг хүртдэг.

Сургаалт Үгс 18