Сургаалт Үгс 18:14-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Хүмүүний сүнс өвчнийг ч тэсвэрлэдэг.Харин цөхөрсөн сүнсийг хэн тэнхрүүлж чадах билээ?

15. Хэрсүү хүний оюун бодол мэдлэгийг эзэмшдэг.Мэргэн хүний чих мэдлэгийг эрж хайдаг.

16. Бэлэг өгсөн хүний өмнө боломж нээгдэж,Тэр нь түүнийг эрхэм нэгэнтэй учруулна.

17. Өөр нэгэн ирж, түүнийг шалгаахаас нааш хэрэг явдлаа түрүүлж хэлсэн хүний л зөв шиг байдаг.

18. Шавга хаях нь зөрчилдөөнийг эцэслэх бөгөөдЭрх мэдэлтнүүдийн хоорондохыг шийддэг.

Сургаалт Үгс 18