11. Баян хүний эд хөрөнгө нь түүнд бэхлэлт бүхий хот баӨөрийнх нь төсөөлдгөөр өндөр хана мэт ажээ.
12. Сүйрлийн өмнө хүмүүний зүрх ихэмсэг байдаг болХүндлэлийн өмнө даруу зан байдаг.
13. Сонсохоосоо өмнө хариу хэлэх ньХүнд өөрт нь мунхаг хэрэг ба ичгүүр билээ.
14. Хүмүүний сүнс өвчнийг ч тэсвэрлэдэг.Харин цөхөрсөн сүнсийг хэн тэнхрүүлж чадах билээ?
15. Хэрсүү хүний оюун бодол мэдлэгийг эзэмшдэг.Мэргэн хүний чих мэдлэгийг эрж хайдаг.
16. Бэлэг өгсөн хүний өмнө боломж нээгдэж,Тэр нь түүнийг эрхэм нэгэнтэй учруулна.
17. Өөр нэгэн ирж, түүнийг шалгаахаас нааш хэрэг явдлаа түрүүлж хэлсэн хүний л зөв шиг байдаг.