Сургаалт Үгс 16:28-32 Ариун Библи, 2004 (АБ2004)

28. Замаасаа гажигч хүн эвдрэлцлийг тарьдаг.Хов жив тараагч хүн дотнын анд нөхдийг салгадаг.

29. Хүчирхийлэгч хүн хөршөө уруу татаж,Сайн биш замаар дагуулдаг.

30. Нүдээ ирмэгч хүн гажсан зүйлсийг сэддэг.Хөмхийгөө зуугч хүн хорон мууг гүйцэлдүүлдэг.

31. Буурал толгой бол алдрын титэм юм.Үүнийг зөв шударга амьдрал дотор олдог.

32. Уурлахдаа удаан хүн хатан зоригтноос дээр.Сүнсээ захирдаг хүн хотыг эзлэгчээс дээр.

Сургаалт Үгс 16