28. Шударга зөв хүний зүрх яаж хариулахаа цэгнэдэг.Харин хар санаатай хүний ам хорон муугаар бөөлжинө.
29. ЭЗЭН хар санаатнаас хол байдаг атлааШударга зөв хүний залбирлыг сонсдог.
30. Дулаахан харц зүрхийг баярлуулдаг.Сайн мэдээ ясанд эм болдог.
31. Хэний чих амь өгөгч зэмлэлийг сонсоно,Тэр хүн мэргэдийн дунд амьдарна.
32. Хэн сахилгыг үл ойшооно,Тэр өөрийгөө жигшиж байгаа хэрэг.Харин зэмлэлийг сонсдог хүн ухааныг олж авна.
33. ЭЗЭНээс эмээхүй нь хүнд мэргэн ухааныг сургадаг.Даруу зан нь алдар хүндийн өмнө ирнэ.