27. Хууль бусаар ашиг олдог нэгэн гэр бүлдээ гай зовлон авчирдаг.Харин хээл хахуулийг үзэн ядагч нь амьтай.
28. Шударга зөв хүний зүрх яаж хариулахаа цэгнэдэг.Харин хар санаатай хүний ам хорон муугаар бөөлжинө.
29. ЭЗЭН хар санаатнаас хол байдаг атлааШударга зөв хүний залбирлыг сонсдог.
30. Дулаахан харц зүрхийг баярлуулдаг.Сайн мэдээ ясанд эм болдог.
31. Хэний чих амь өгөгч зэмлэлийг сонсоно,Тэр хүн мэргэдийн дунд амьдарна.