Сургаалт Үгс 15:21-24 Ариун Библи, 2004 (АБ2004)

21. Ухаанаар тарчиг хүнд мунхаг үйл үйлдэх нь баяр хөөр болдог болУхаарагч хүн цэх замаар явдаг.

22. Зөвлөгөө дутсанаас төлөвлөгөө бүтэлгүйтнэ.Харин олон зөвлөгчтэй бол бүтэмжтэй.

23. Оновчтой хариулт хүнийг баяртай болгодог.Цагаа олсон үг юутай сайхан бэ!

24. Амийн зам мэргэн хүнийг дээшээ дагуулдаг юм.Энэ нь түүнийг доор буй Үхэгсдийн орноос хол явуулахын тулд юм.

Сургаалт Үгс 15