Сургаалт Үгс 15:16-28 Ариун Библи, 2004 (АБ2004)

16. Асар их хөрөнгөтэй сэтгэл түгшиж сууснаас,Бага сага юмтай ЭЗЭНээс эмээж суусан нь хавьгүй дээр.

17. Үзэн ядалтаар бордсон тарган шарын махнаас,Хайр буй газрын өвсөн хоол нь дээр.

18. Хурц зантай хүн хэрүүлийг өдөөдөг болУурлахдаа удаан хүн хэрүүл маргааныг намжаадаг.

19. Залхуугийн зам үүргэнэн хашаа мэт аж.Шударга хүмүүсийн зам шулуун аж.

20. Мэргэн хүү эцгийгээ баярлуулдаг.Харин мунхаг хүн эхийгээ басамжилдаг.

21. Ухаанаар тарчиг хүнд мунхаг үйл үйлдэх нь баяр хөөр болдог болУхаарагч хүн цэх замаар явдаг.

22. Зөвлөгөө дутсанаас төлөвлөгөө бүтэлгүйтнэ.Харин олон зөвлөгчтэй бол бүтэмжтэй.

23. Оновчтой хариулт хүнийг баяртай болгодог.Цагаа олсон үг юутай сайхан бэ!

24. Амийн зам мэргэн хүнийг дээшээ дагуулдаг юм.Энэ нь түүнийг доор буй Үхэгсдийн орноос хол явуулахын тулд юм.

25. ЭЗЭН бардам хүний гэрийг нураана.Харин бэлэвсэн эмэгтэйн хил хязгаарыг Тэр тогтоож өгнө.

26. Хорон муу төлөвлөгөөнүүд ЭЗЭНий хувьд жигшүүртэй болЗөв үгс Түүнд тааламжтай.

27. Хууль бусаар ашиг олдог нэгэн гэр бүлдээ гай зовлон авчирдаг.Харин хээл хахуулийг үзэн ядагч нь амьтай.

28. Шударга зөв хүний зүрх яаж хариулахаа цэгнэдэг.Харин хар санаатай хүний ам хорон муугаар бөөлжинө.

Сургаалт Үгс 15