Сургаалт Үгс 14:32-35 Ариун Библи, 2004 (АБ2004)

32. Хорон санаатан муу үйлийнхээ төлөө хөсөр хаягдах болШударга зөв хүн үхсэн ч хоргодох газартай.

33. Мэргэн ухаан гярхай хүний зүрхэнд оршдог бөгөөдМунхгуудын дундаас ч тэнэгүүдэд өөрийгөө мэдүүлдэг.

34. Зөв шударга байдал улс үндэстнийг алдаршуулна.Харин нүгэл хилэнц ард түмнийг гутаана.

35. Хааны таалал мэргэн зарцад хүртээгддэг болУур хилэн нь хааны нэрийг хугалагчид оногдоно.

Сургаалт Үгс 14