Сургаалт Үгс 14:1-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Мэргэн эмэгтэй орон гэрээ төвхнүүлдэг болМунхаг эмэгтэй өөрийн гараар орон гэрээ нураадаг.

2. Цэх шулуунаар алхагч нэгэн ЭЗЭНээс эмээдэг.Харин замаасаа гажигч хүн Түүнийг жигшдэг.

3. Мунхгийн аман дотор нуруун дундуур нь татах саваа бий.Харин мэргэн хүмүүсийн уруул өөрсдийг нь хамгаалдаг.

4. Шар байхгүй газар тэжээлийн тэвш хоосон.Гэвч шарын хүчийг ашиглавал орлого нэмэгддэг.

5. Итгэмжит гэрч худал ярихгүй.Харин хуурамч гэрч худал үгс урсгана.

6. Басамжлагч хүн мэргэн ухааныг эрж хайдаг боловч юуг ч олохгүй.Харин мэдлэг нь гярхай нэгэнд хялбар ажгуу.

7. Мунхаг хүнээс хол бай.Эс тэгвэл чи мэдлэгийн үгсийг олж эс чадна.

8. Хэрсүү хүний мэргэн ухаан болбоос өөрийнхөө замыг ойлгох явдал мөн.Харин мунхаг хүмүүсийн мунхаглал болбоос заль мэх юм.

9. Мунхгууд нүглийг басамжилдаг.Харин цэх шулуун хүмүүсийн дунд сайн санаа бий.

10. Зүрх бүр өөр өөрийн зовлонг мэднэ.Гаднын хүн баяр баясгаланг нь үл хуваалцана.

Сургаалт Үгс 14