Сургаалт Үгс 13:5-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Зөв шударга хүн худал хуурмаг зүйлийг үзэн яддаг болХар санаатай хүн ичгүүр, гутамшигтай зүйлсийг хийдэг.

6. Зөв шударга байдал гэмгүй нэгнийг өмгөөлөн хамгаалдаг болХар санаа нь нүгэлтнийг ниргэдэг.

7. Юу ч үгүй атлаа өөрийгөө баян болгодог нэгэн байна.Агуу баялагтай атлаа өөрийгөө ядуу болгодог өөр нэгэн ч байх юм.

8. Хүний баялаг өөрийнх нь амийг золиосолж магадгүй.Харин ядуу хүн аюул заналыг үл сонсоно.

9. Зөв шударга хүний гэрэл хурц гэрэлтдэг.Харин хар санаатны дэнлүү бөхдөг.

10. Их зан маргаан мэтгэлцээнд л хүргэдэг.Харин зөвлөгөөг авагсдад мэргэн ухаан байна.

11. Луйвраар олсон эд хөрөнгө хорогдоно.Харин хүч хөдөлмөр шингэсэн бол арвижна.

12. Хүлээгдсэн итгэл найдвар зүрхийг өвчлүүлдэг болБиелсэн хүсэл амийн мод болой.

13. Үгийг үл тоомсорлогч нэгэн өөрийгөө өрөнд унагаж буй хэрэг.Зарлиг тушаалаас эмээгч нэгэн шагнал хүртэнэ.

14. Мэргэн хүний сургаал амьдралын ундарга бөгөөдҮхлийн занганаас холдуулдаг.

15. Сайн ойлголт хүндэтгэлийг төрүүлдэг.Харин итгэл эвдэгчийн зам бэрх ажээ.

16. Хэрсүү хүн болгон ухаанаар үйлддэг болМунхаг хүн мунхаг явдлаараа сайрхдаг.

17. Хар санаатай элч гай зовлонд унана.Харин итгэлт элч илааршлыг авчирна.

18. Сахилгыг үл ойшоогчийн дээр ядуурал ба гутамшиг ирнэ.Харин зэмлэлийг ойшоогч хүн нэр хүндтэй болно.

Сургаалт Үгс 13