Сургаалт Үгс 12:6-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Хар санаатны үгс нь цус урсгахаар бүгдэг.Харин цэх шулуун хүмүүсийн ам тэднийг аварна.

7. Хорон санаатнууд үлдэхгүй сүйрч устана.Харин шударга зөв хүний орон гэр нь бат зогсоно.

8. Хүн билиг ухааны хэрээр хүндэтгүүлэн магтуулдаг болГуйвуулагч нэгэн гадуурхагдана.

9. Талхаар тарчиг атлаа өөрийгөө өргөмжилснөөс,Хэн ч биш атлаа зарцтай байсан нь хавьгүй дээр.

10. Зөв шударга хүн малынхаа төлөө санаа тавьдаг болХар санаатны нинжин сэтгэл нь ч хахир аж.

Сургаалт Үгс 12