Сургаалт Үгс 12:3-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Хар санаа хүний оршихуйн тулгуур болж чадаагүй юм.Харин шударга зөвийн үндэс хэзээд хэвээр үлдэнэ.

4. Сайн эхнэр нөхөртөө титэм юм.Харин нөхрөө ичгүүрт оруулдаг эхнэр түүний ясан дахь идээ бээр мэт буюу.

5. Шударга зөв хүний бодол санаа зөв байдаг.Харин хар санаатны зөвлөгөө нь хуурамч аж.

6. Хар санаатны үгс нь цус урсгахаар бүгдэг.Харин цэх шулуун хүмүүсийн ам тэднийг аварна.

7. Хорон санаатнууд үлдэхгүй сүйрч устана.Харин шударга зөв хүний орон гэр нь бат зогсоно.

8. Хүн билиг ухааны хэрээр хүндэтгүүлэн магтуулдаг болГуйвуулагч нэгэн гадуурхагдана.

9. Талхаар тарчиг атлаа өөрийгөө өргөмжилснөөс,Хэн ч биш атлаа зарцтай байсан нь хавьгүй дээр.

Сургаалт Үгс 12