2. Сайн хүн ЭЗЭНээс тааллыг хүртэнэ.Ов мэхтэнг Тэр шийтгэнэ.
3. Хар санаа хүний оршихуйн тулгуур болж чадаагүй юм.Харин шударга зөвийн үндэс хэзээд хэвээр үлдэнэ.
4. Сайн эхнэр нөхөртөө титэм юм.Харин нөхрөө ичгүүрт оруулдаг эхнэр түүний ясан дахь идээ бээр мэт буюу.
5. Шударга зөв хүний бодол санаа зөв байдаг.Харин хар санаатны зөвлөгөө нь хуурамч аж.
6. Хар санаатны үгс нь цус урсгахаар бүгдэг.Харин цэх шулуун хүмүүсийн ам тэднийг аварна.