Сургаалт Үгс 12:12-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Хорон санаа бол өөдгүй хүний олз омог юм.Харин шударга зөв хүний үндэс нь үр жимс ургуулна.

13. Хорон муу хүн уруулынхаа нүгэлд урхидуулдаг болШударга зөв хүн зовлонгоос зайлдаг.

14. Хэлсэн үгсийнхээ үр жимсний улмаас хүн сайн сайхнаар цадна.Хүний гараас гарах үйлс буцаж өөрт нь ирнэ.

15. Мунхгийн зам өөрийнх нүдэнд нь зөв харагддаг.Харин мэргэн нэгэн зөвлөгөөг сонсдог юм.

16. Мунхгийн уцаар тэр дороо мэдэгдэнэ.Харин хэрсүү нэгэн доромжлолыг өнгөрөөнө.

17. Үнэнийг ярьдаг хүн зөв юмыг хэлж буй хэрэг.Харин хуурамч гэрчлэлд заль мэх байдаг.

18. Илдээр дүрэхтэй адил бодлогогүй ярьдаг хүн байдаг болМэргэн хүний хэл илааршлыг авчирдаг.

19. Үнэнч ам мөнх настай бол худалч хэл агшин зуурын настай.

20. Хар санаа нь хорон мууг сэдэгсдийн зүрхэнд оршдог.Харин амар тайвныг дэлгэрүүлэгчдэд баяр баясгалан байдаг.

21. Зөв шударга хүнд хор хөнөөл тохиолдохгүй.Харин хорон санаатан гай тотгороор дүүрдэг.

22. Худалч уруул ЭЗЭНий зэвүүцлийг төрүүлдэг болИтгэлтэйгээр үйлдэгсэд Түүний таалалд нийцдэг.

Сургаалт Үгс 12