4. Лазан гар ядуу зүдүүг авчирна,Хичээнгүй гар баян болгоно.
5. Ухаант хүү ургацаа цагт нь хураана,Харин ургац хураах цагаар нойрсогч хүү ичгүүрт автана.
6. Ерөөл нь шударга зөв хүний тэргүүн дээр оршино,Харин хүчирхийлэл нь хар санаатны аманд нууцлагддаг.
7. Шударга зөв хүний тухай дурсамж нь ерөөлтэй болХар санаатны нэр ой гутаана.
8. Мэргэн зүрхтэй хүн зөвлөгөөг хүлээж авдаг болЧалчаа мунхаг нь сүйрэх болно.
9. Үнэнч шударга замаар алхагч нь аюулаас ангид явдаг болЗамаасаа гаждаг хүн баригдах болно.
10. Нүдээ ирмэгч нь гай тотгорыг авчирдаг.Чалчаа мунхаг нь сүйрэх болно.
11. Шударга зөв хүний ам амьдралын ундарга болХүчирхийлэл нь хар санаатны аманд нууцлагддаг.
12. Үзэн ядалт нь эвдрэлцлийг төрүүлдэг болХайр бүх нүгэл хилэнцийг далдалдаг.
13. Гярхай нэгний амнаас мэргэн ухаан олдоно.Харин ухаан дутсан нэгэнд нуруун дундуураа татуулах саваа олдоно.
14. Мэргэн хүмүүс мэдлэгийг хуримтлуулдаг.Харин мунхгийн ам нь сүйрэл авчирдаг.
15. Баян хүний хөрөнгө өөрт нь бэхлэгдсэн цайз болдог болЯдуусын гачаал зүдгүүр нь тэдэнд балгас болдог.
16. Шударга зөв хүний ацаг хөлс нь амьдрал болХар санаатны орлого нь шийтгэл.
17. Сургамжийг сахидаг хүн амийн зам дээр байна.Харин зэмлэлийг хэрэгсдэггүй хүн төөрч оддог.
18. Үзэн ядалтаа нууцалдаг хүн худалч мөн.Хов тараагч хүн мунхаг нэгэн мөн.
19. Үг олшроход нүгэл зайлшгүй,Харин амаа захирдаг хүн мэргэн нэгэн юм.