Сургаалт Үгс 10:23-29 Ариун Библи, 2004 (АБ2004)

23. Муу үйлдэл нь мунхаг нэгэнд зугаа болдог болУхаант нэгэн мэргэн ухаанд баярладаг.

24. Хар санаатан айдаг зүйлтэйгээ дайралдана.Шударга зөв хүний хүсэл биелэгдэнэ.

25. Хуй салхи шуураад өнгөрөхөд, муу хүн алга болно.Харин шударга зөв хүнд мөнхийн суурь байдаг.

26. Залхуу хүн ажилд зарагсдын хувьд хумсны завсар шаасан хулс,Нүд уруу суунаглах утаа мэт буюу.

27. ЭЗЭНээс эмээхүй нь амьдралыг уртасгадаг болХар санаатны он жилүүд богиносдог.

28. Шударга зөв хүний итгэл найдвар нь баяр баясгалан болХар санаатны найдвар мөхдөг.

29. ЭЗЭНий зам нь шударга зөв нэгэнд өмөг түшиг,Харин зүй бусыг үйлдэгсдэд сүйрэл ажээ.

Сургаалт Үгс 10